ЕБС-иудад гамшгаас хамгаалах сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-15 15:16:41

ОБЕГ, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг зарим ЕБС-иудад хэрэгжүүлж байна. 

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд уг төслийг Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 12 ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжүүлжээ. 

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтыг энэ сарын 7-ноос эхлэн төсөлд хамрагдсан аймаг, нийслэлийн сургуулиудад зохион байгуулж байгаа аж. Онолын сургалтыг зорилтод сургуулийн багш, сурагчдыг хамруулан, ОБЕГ, Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас хамтран гаргасан “Аюулгүй өрх” номын агуулгаар, дадлага сургуулийг газар хөдлөлтийн цагийн байдлаар явуулж байгаа юм. Сургалт маргааш өндөрлөнө. 

Н.Туяа 

 

Холбоотой мэдээ