“Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг ОУХМ О.Есүгэн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-22 11:50:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж, 101 орны 1249 тамирчин өрсөлдөж байгаагийн дотор Монголын 16 мэргэн бууч багтаж байна.


Тус тэмцээнд ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авч, 587 оноогоор 11-р байрт бичигдлээ. 


Манай буудлагын тамирчдын хувьд аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезид болох Азийн АШТ-ээс олимпын эрх авах боломжтой юм. 


“Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авсан О.Есүгэн “Токио-2020” олимпод оролцож байв.

Холбоотой мэдээ