ХОВД: Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-30 14:49:07

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн  2023 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын тойм мэдээллийг танилцуулж байна.
 

Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар 0+6 градус, бусад нутгаар +8+16 градус дулаан байдаг байна.  Мөн  сарын нийлбэр  хур тунадас Алтайн өвөр говь болон Мянгад, Дөргөн сумын нутгаар 0–5 мм, бусад нутгаар 5–10 мм ордог.


Ц
аг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд 9 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан,  хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Ийнхүү 9
дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр, шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй. 


Хур тунадасны хувьд сарын эхэн болон дунд үеэр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж болзошгүй байгаа бөгөөд сарын нийлбэр тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.    

Холбоотой мэдээ