ХОВД: Нэгдүгээр ангид 2000 гаруй хүүхэд элсэн суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-30 15:17:44

Жаргалант /МОНЦАМЭ/.  Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Ховд аймгийн бүх шатны боловсрол, сургалтын байгууллагууд бэлтгэл хангаж байна.

Энэ жил Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 1850 гаруй хүн ажиллахаас 1070 гаруй нь багш юм.



Энэ хичээлийн жилд нийт  20100 гаруй сурагч суралцахаар байна.

Тус аймагт нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах ёстой 2062 хүүхэд байгаагаас одоогийн байдлаар 2008 хүүхэд бүртгүүлжээ. 


Энэ жилийн тухайд бүх шатны боловсролын байгууллага шинэчлэгдсэн эрх зүйн орчинд сургалтын үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.   

Холбоотой мэдээ