Манай улсад 400 мянга гаруй жуулчин иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-09-04 11:35:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 431,130 жуулчин манай оронд ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.


Жуулчдын урсгалыг нэмэх, Монгол орныг сурталчлахаар энэ оны 2, 4, 6 дугаар сард шууд нислэгтэй Япон, БНСУ, БНХАУ-д “Welcome to Mongolia” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Мөн энэ онд улсын хэмжээнд 69 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох үйл явдлыг амжилттай зохион байгуулж дууссан. Ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон үйл ажиллагааны нэг нь Монголын Эдийн засгийн форум, Nas Summit гэдгийг БОАЖЯ онцлов

Холбоотой мэдээ