ДАРХАН-УУЛ: Хүүхдийн спортын наадамд оролцсон баг тамирчдад мөнгөн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-04 11:49:16

Дархан /МОНЦАМЭ/. Хоёр жил тутамд зохион байгуулдаг хүүхдийн спортын наадам энэ оны зургаадугаар сарын 18-29-ний өдрүүдэд амжилттай болсон.


Дархан-Уул аймгаас 21 төрөлд 216 тамирчин, 22 дасгалжуулагч оролцож есөн төрөлд 12 алт, 14 мөнгө, 8 хүрэл нийт 34 медаль хүртэж, улсад багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн.




Хичээлийн шинэ жилийн эхний өдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал баг тамирчдыг мөнгөн шагналаар урамшуулж, спортын амжилт хүслээ. Үүнд тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн тамирчдад 300000, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 200000 хүрэл медаль хүртсэн эздэд тус бүр 100000 төгрөгийн урамшуулал өглөө.




Түүнчлэн багш, дасгалжуулагчдыг 200,0-500.0 мянган төгрөгөөр шагнаж нийт 15.6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож баяр хүргэн цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүслээ. Тус наадамд оролцоход өмнө нь аймгийн ЗДТГ-аас 31 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн аж. 




Ташрамд тус наадам спортын 23 төрлөөр болж, 1500 багц медалийн төлөө 5000 гаруй тамирчин өрсөлджээ.

Холбоотой мэдээ