ХОВД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн иргэдийн саналыг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ховд
аймгийн иргэдтэй уулзаж,
санал хүсэлтийг нь
сонслоо.
Энэ үеэр орон нутгийн иргэд Халзан бүрэгтэйн
ховор металлын ордыг ашиглах, судлахтай холбоотой асуудлыг хөндөж, Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан
бүрэгтэй ууланд газрын ховор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төслийн үйл ажиллагааг
зогсоох тухай санал хэллээ.
Улмаар Ерөнхий
сайд энэ асуудалд хариулт өгч, Халзан бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн олонхын
саналаар шийднэ,
иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй гэж хэллээ.
Мөн иргэдийн зүгээс дулааны
станцын өргөтгөл хийх, зарим сургууль, цэцэрлэгт их засвар шинэчлэлт хийх,
коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтын ажлын үр дүнд судалгаа хийх, иргэдэд газрыг шударгаар
эзэмшүүлэх, баруун бүс нутагт бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах зэрэг олон асуудлыг
хөндөн ярилаа.