ТӨВ: Төрийн албаны нөөц бүрдүүлэх шалгалтад 41 иргэн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Төрийн
албаны нөөц бүрдүүлэх 2023 оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн шалгалтыг
Төв аймагт өгөхөөр 103 иргэн бүртгүүлснээс
нийт 78 иргэн оролцов.
Шалгалтыг нийт дөрвөн ээлжээр зохион байгуулсан бөгөөд 41
иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.
Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь зөвлөлийн
мэргэжилтнүүдээс дараагийн шалгалтад оролцох иргэдэд зөвлөмжийг хүргэж байв. Шалгалтад
бэлдэгчид цаасан болон цахим хэлбэрээр гаргасан сорилын ном, E-TAZ гар
утасны аппликейшн ашиглах бүрэн боломжтой гэв.