Э.Даваанасан шигшээд шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Белград 2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан эхний даваанд Польшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж хагас шигшээд шалгараад байсан.
Харин 1/2 шигшээд дөнгөж сая барилдаж, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн 3 удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожсоноор 72 кг-ын жинд дэлхийд финалдахаар боллоо.
Ийнхүү мөнгөн
медалиа нэгэнт халаасалсан түүнд ДАШТ-ий аваргын төлөө хүч үзэх боломж нээгдэж
байна.