ТӨВ: Ёслол хүндэтгэлийн жагсаал зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-09-22 17:25:06

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож, өнөөдөр ёслол хүндэтгэлийн жагсаал зохион байгууллаа.  

 

Ёслолын үеэр Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлэхдээ, "Иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж буй хамт олонд талархал илэрхийлье. Сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг 12,8 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 56,7 хувьтай, улсын дунджаас 9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаад сайшаалтай байна" гэв.

 


1943 онд Төв аймгийн Зуунмод суманд Дотоодыг хамгаалах хэлтсийн Цагдан сэргийлэх ангийг байгуулснаар тус аймагт Хэв журам сахиулах албаны суурь тавигдаж байв. Анхны цагдаа нар Дотоодыг хамгаалах хэлтэс, Цагдан сэргийлэх ангид жижүүрлэх, хүн дуудах, эргүүл шалгалтад явах, 1950-аад оны сүүлчээс хорих байрыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байжээ. 


Холбоотой мэдээ