ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Ханжөү 2022" Азийн наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж усан спортын тамирчин
Г.Майдар хамрагдаж санал бодлоо солилцсон байна.
Уулзалтын үеэр ОУОХ-ны Томас Бах энэ удаагийн Азийн наадам өндөр
зохион байгуулалттай болж буйг онцолж, Ази тивд спортын их баяр эхэлсэнд
баяртай байгаагаа илэрхийлэв.
Манай тамирчин Г.Майдар улс орон бүрийн спортын хөгжил харилцан адилгүй байдаг, ОУОХ-ноос тухайн улсад хөгжиж буй спортын төрлүүдийг хэрхэн
дэмжин ажилладаг тухай асуултыг дэвшүүлсэн юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ нь нийт орлогынхоо 90 хувийг эргэн спорт,
олимпизмын төлөө зарцуулдаг. Үндэсний олимпын хороо, үндэсний спортын
холбоодоор дамжуулан олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг
бөгөөд энэхүү чиглэлээр мөн тамирчдын оролцоо чухал” хэмээн дурдлаа.
Тэрбээр Олимпизмын гол цөм нь тамирчин та бүхэн хэмээн онцолж,
уулзалтад оролцсон нийт тамирчинд баяр хүргэж амжилт хүсжээ.