ХОВД: Хадлан бэлтгэх ажил 92.5 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-25 10:38:40

Жаргалант /МОНЦАМЭ/.  Энэ жил малчдын түвшинд 58.6 мянган тонн өвс, 3.0 мянган тонн тэжээл, 8.0 мянган тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргасан.


Одоогоор малчдын түвшинд нийт 54.1 мянган тонн өвс,  548.6 тонн тэжээл, 1.7 мянган тонн хужир шүү бэлтгэлээ. 


Ийнхүү хадлан бэлтгэл ажил 92.5 хувьтай, тэжээл бэлтгэл 20.4 хувьтай үргэлжилж байна.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд аюулгүйн нөөцөд аймгийн дүнгээр 1000 тонн өвс, 560 тонн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл ирсэн. Иймээс өвөлжилтийн бэлтгэлд зориулж 2023 оны төсвийн тодотголоор 380 сая төгрөг тусгасан байна

Аймгийн нөөцөд одоогоор 20 тонн хорголжин тэжээл, 18 тонн уурагт тэжээл, 20 орчим тонн ашигт долооц хадгалж байна. Мөн Булган сумын механикжсан салаа 4000 боодол өвс бэлтгэжээ

Холбоотой мэдээ