Спортын сэтгүүлчдийн баг тамирчдын тосгоноор зочилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-29 09:33:01

Улаанбаатар, есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ удаагийн Азийн наадамд Монгол Улсаас спортын сэтгүүлчид, гэрэл зурагчдын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.

 

"Ханжөү 2022" XIX Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

 

Спортын гэрэл зурагчид, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн хэвлэл мэдээллийн баг цаг тутамд Азийн наадмын тэмцээн уралдааны явц, дүнг илтгэж, торгон агшныг олон нийтэд дэлгэж байгаа билээ.

 

"Ханжөү 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар хэвлэл мэдээллийн багийн төлөөллүүдийг тамирчдын тосгонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баг тамирчдын мэдээ мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэж буйд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ