БУЛГАН: Мал аж ахуйн мэргэжилтнүүд 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-10-02 09:01:35

Булган, 2023 оны аравдугаар сарын 1. /МОНЦАМЭ/. Булган аймгийн мал эмнэлгийн 55 тасаг, үржлийн 6 нэгжид ажиллаж байсан 400 гаруй мал аж ахуйн мэргэжилтэн Монгол Улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо есдүгээр сарын 29-нд тэмдэглэлээ.

Мал эмнэлэг, үржлийн албаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Ардын Хатанбаатар Магсаржавын"-ын нэрэмжит шагналаар

Төрийн соёрхолт, зөвлөх мал зүйч Гүрсэдийн Алтангэрэл,

Малын эмч Уламбаярын Чулуун-Очир

Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар 3.Очирын нэрэмжит шагналаар

ХХААГ-ын мал үржлийн албаны мэргэжилтэн Цэрэндоржийн Бямбацогт

Хангал сумын "Тавхайн салаа" мал эмнэлгийн үйлчилгээний малын эмч Туваанжавын Сэржээ нарыг тус тус шагналаа.

Монгол орны хүнс эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйн түүхэн ойг улс даяар 90 мянга орчим малтай болж угтаж буйгаас манай аймагт 4.0 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 270 гаруй мянган толгойгоор буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Аймгийн ИТХ-аас мал аж ахуйн салбартай холбоотой “Чинээлэг малчин” дэд хөтөлбөр“ ”Бэлчээрийн менежмент” дэд хөтөлбөр, “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр болон ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Төрийн албан хаагчдын хүний нөөцийн 2023-2028” хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж мөн Буриадын Хөдөө аж ахуйн академид хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтний нөөцөө бэлтгэн сургаж байна.

 

Буриадын ХАА-н мал эмнэлгийн сургуулийн захирал Жаргал: Манай академийн зүгээс мал эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна. Монголын олон мал аж ахуйн мэргэжилтнийг төгсгөсөн. Энэ удаа Булган аймгийн Засаг даргын дэмжлэгээр 7 оюутан суралцаж байгаа ба монгол оюутнууд мэргэжил эзэмшихийн зэрэгцээ урлаг спортоор их авьяаслаг хүүхдүүд байдагт бид талархдаг.



Малын эмчээр 36 жил ажилласан өндөр настан Батцэцэг:

Малын эмч мэргэжил хамгийн сайхан мэргэжил “Хүний эмч хүнийг эмчилдэг бол малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” онцлогтой.

Холбоотой мэдээ