"Үр тариа, төмс хүнсний ногооны үрийн аж ахуй"-тай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-19 18:21:42

Хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчдийг жилийн дөрвөн улиралд ногоогоо худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж энэ сарын 15-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот мөн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Баянгол, Мандал сум Түнхэл, Хэрх тосгодод ажиллаж, газар тариалангийн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээлийг сонсож санал бодлоо хуваалцлаа.

Тэрээр тариаланчид ногоочидтой уулзах үеэрээ тариаланчид, ногоочдод тулгамдаж байгаа асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээс гадна газар тариалангийн бүс нутагт "Үр тариа, төмс хүнсний ногооны үрийн аж ахуй" байгуулах тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ