ДАРХАН-УУЛ: Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 13-15-ны өдөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 13-15-ны өдөр болно
"Дархан Өргөө" политехникийн коллежийн байранд 9.00-17.00 цагийн хооронд болох бөгөөд Дархан сумын 1,2,3,4,5,6 баг аравдугаар сарын 13-ны өдөр, Дархан сумын 7,8,9,10,11,15 дугаар багийн цэргийн насныхан аравдугаар сарын 14-нд, Дархан сумын 12,13,14,16, Өргөө, Малчин багийн иргэд аравдугаар сарын 15-ны өдөр үзлэгт орох ажээ.
Монгол Улсын Цэргийн албаны тухай
хуулийн 12 дугаар зүйлийн
12.2-т "Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн
албанд татна" гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны
01-А/271 дүгээр захирамжаар Дархан суманд Цэргийн жинхэнэ албаны татлагыг явуулна.
Бүртгүүлэгчид биедээ авч ирэх зүйлс:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. 3*4 хэмжээтэй 2 хувь зураг /цэргийн үүрэгтний үнэмлэх
шинээр авах бол/
4. Углааштай эрүүл мэндийн үзлэгт орохыг анхааруулжээ.
Цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл
авсан иргэд тогтсон хугацаандаа хамрагдах ёстой. Ээлжит цэрэг татлагаас зайлсхийсэн
иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.
Тиймээс Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн
иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг Дархан сумын ЗДТГ-аас уриалж байна.