Олон улсын соёлын наадамд үндэсний өв соёлоо сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-03 13:39:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Дэлхийн соёлын наадам-2023"-ыг АНУ-ын Вашингтон хотноо  2023 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 1-нд зохион байгуулав.


Энэхүү наадамд Хатанболд багштай “Анура мюзик” төвийн сурагчид, Б.Дэлгэрмаа багштай “ДС Монгол” бүжгийн хамтлаг, уртын дуучин Б.Ганчимэг, Cоёлын элч Д.Ганхуяг болон цамын бүжигчид оролцож уламжлалт соёл, үндэсний урлагаа сурталчлав.


Тус наадмыг 2006 оноос хойш 4 дэх удаагаа зохион байгуулж буй юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 100 гаруй улсын 17000 орчим уран бүтээлч оролцов. Мөн гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмыг нийт 200000 гаруй зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо гэж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.





Холбоотой мэдээ