Өрхийн эмнэлгийн гурван барилга шинээр баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 00:38:45

Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд эмнэлгийн шинэ байранд ороод байна.

3, 4, 7, 8 дугаар багийн “Түшиг дөлгөөн” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга өнгөрсөн 8 дугаар сард ашиглалтад орж, багийн иргэддээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тохь тухтай, стандарт шаардлагад нийцсэн шинэ байрнаас хүргэх боломжтой болсон бол намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр 1, 2, 9 дүгээр багийн “Уян сэтгэл” өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Б.Ганбат, Засаг дарга О.Пүрэвдорж, “Марзат цамхаг” ХХК-ийн захирал н.Баатарсүрэн 1, 2, 9 дүгээр багийн оршин суугчдын төлөөллүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Хоёр давхар, 460 метр кв талбай бүхий энэхүү эмнэлгийн барилга ашиглалтад орсноор дээрх гурван багийн 12 мянга гаруй иргэн эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоог өрхийн эмнэлгээсээ авч, БОЭТ-ийн ачаалал тодорхой хэмжээнд буурах боломж бүрдлээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ