Дэлхийн жишигт нийцсэн лабораторитой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЖАЙКА-д хүсэлт гаргасны дагуу “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд дэлхийн стандартад нийцэх тоног төхөөрөмж бүхий, лабораторийг хүлээлгэн өглөө.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гарын авлагад
заасан дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй тус лабораторийг ашиглалтад оруулснаар сургагч багш нараар дамжуулан орон
нутгуудад сургалт явуулах, эмийн үлдэгдэл, өвчний оношийг богино хугацаанд
оновчтой илрүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой юм.
Малын эмч
нарт зооноз, мал
амьтны халдварт өвчин, малын
гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, мал
эмнэлгийн эмнэл зүйн сургалтыг тогтмол
үе шаттай явуулан, мэдлэг ур чадварыг нь бэхжүүлэхээр “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч
нарын практик ур чадварыг бэхжүүлэх нь” техник, хамтын ажиллагааны төслийг 2020
оны 6 дугаар сараас
хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төсөл
нь 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Төсөл хэрэгжсэнээр хамтарсан сургалт, судалгааны суурь бий болох, малын эмч нарын
хэрэгцээнд нийцсэн судалгаа хийх чадавх бэхжих, сургалтын агуулгыг практик хэлбэрээр боловсруулах зэрэг үр
дүнтэйг ХХААХҮЯ мэдээллээ.