Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-09-21 07:31:04

 Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурч байгаад өснө.  

Холбоотой мэдээ