Уул уурхайн 52 сая тонн бүтээгдэхүүн тээвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Манай улс БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор энэ оны эхний 10 сард уул уурхайн 52 сая тн бүтээгдэхүүн тээвэрлэлээ.
Үүнийг өмнөх
оны мөн үеийнхтэй
харьцуулахад 62 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, нүүрс 50 сая тонныг тээвэрлэж, газрын тос 428 мянга, зэсийн баяжмал 535 мянга,
төмрийн хүдэр 142 мянган тонн,
жонш 973 тонн тээвэрлэснийг ЗТХЯ
мэдээлэв.
Дээрх хугацаанд хот
хооронд нийтийн зорчигч тээвэрлэлтийг 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр
гүйцэтгэж, 1 сая 58 мянган зорчигчид үйлчилжээ. Харин улс хоорондын
зорчигч тээвэрлэлтийн хувьд 23.470
тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчилсэн аж.