Гурван аймгийн мэргэшсэн нягтлан бодогчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 13:53:08

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдийн институт байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойн хүрээнд Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн мэргэшсэн нягтлан бодогчдын нээлттэй өдөрлөг Баянхонгор хотноо зохион байгуулагджээ.

Тус арга хэмжээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан оролцсон байна. Нээлттэй өдөрлөгөөр Нягтлан бодох бүртгэлийн сүүлийн үеийн мэдээлэл, мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн талаар сургалт хийж, 6 төрлийн нөхөрсөг тэмцээн зохиосон байна. Энэ удаагийн өдөрлөгийн хүрээнд байгууллагынхаа гишүүд болон аймгийн нийт нягтлан бодогчдод мэргэжлийн боловсрол, мэдлэг олгох сургалтууд явагдаж, илтгэлүүдийг хэлэлцжээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд мэргэшсэн 88 нягтлан бодогч ажиллаж байгаа бөгөөд холбооны тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхбат ажиллаж байна.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ