Энх тайвны өдрөөр бүх шашны урсгал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-21 16:38:49

1990 оноос хойш НҮБ-аас санаачлан тэмдэглэж буй Энх тайвны өдрийг өнөөдөр Дашчойлин хийдэд тэмдэглэж бүх шашны урсгалууд нэгдэв. 

Жил бүрийн энх тайвны энэ өдөр НҮБ-аас дэлхийн өнцөг буланд болж буй дайн дажныг 24 цагийн  турш  зогсоохыг  уриалдаг байна. 193  орны удирдагчид санал нэгтэйгээр энэ өдрийг тэмдэглэдэг  байна.  

Манай улс энэ арга хэмжээнд нэгдээд 17 жил болж байна. Дашчойлин хийд сүүлийн 3 жил уг арга хэмжээг  зохион байгуулах болсон.

Өнөөдрийн арга хэмжээнд НҮБ-аас илгээсэн “Илгээлтийн үг”-ийг Дашчойлин хийдийн хамба лам Ц. Алтанхүү уншиж бусад шашны төлөөлөл өөрсдийн мөргөлийн  айлтгалаа уншин, зул өргөж Энхтайвны хонхыг гурвантаа дэлдэв. Энэ жил энэхүү тэмдэглэлт өдрийн Тогтвортой хөгжлийн 17 зорилт- “Энхийн төлөө бүтээн байгуулья” уриан дор зохион байгуулав. 

Уг арга хэмжээнд Монгол дахь Католик Сүм, Монголын Мусульманын Нийгэмлэгүүдийн холбоо, Хинди шашны Индия клуб, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн Газар, Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн төлөөлөл оролцов.

М. Бумсүрэн

Холбоотой мэдээ