70-аас дээш настай ахмадууд “Насны хишиг” хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-21 17:28:15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Отгонбаяр мэдээллээ.

Уг төсөлд зааснаар бол “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд олгоно. Цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгодог байхаар тусгажээ.

Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээг 100-300 мянган төгрөг байхаар тооцсон байна.

Б.Туул

Холбоотой мэдээ