Автобус шатсаны улмаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгож эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-21 18:40:51

БНХАУ-ын “Есөн луу” компанийн зүгээс автобус шатсаны улмаас эд бараа, бичиг баримт зэргээр хохирсон Монгол иргэдэд нөхөн төлбөр олгож эхэлсэн талаар ГХЯ-наас мэдээлэв.

Өнгөрсөн сарын 05-нд тус компанийн Бээжин -Эрээн чиглэлийн зорчигч тээврийн автобус шатсан. Тус автобусанд 37 Монгол иргэн зорчиж байсан бөгөөд амь нас, эрүүл мэндээрээ хохироогүй ч эд хөрөнгө, бичиг баримтаа үрэгдүүлсэн юм. “Есөн луу” компанийн зүгээс одоогийн байдлаар 21 иргэний хохирлыг барагдуулжээ. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх Консулын газраас үлдсэн иргэдийн нөхөн төлбөрийг олгуулах чиглэлээр тус компанитай хамтран ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ