Японы Статистик Синфонике байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЯпон улсын Статистикийн Синфонике байгууллагын дарга Акихико Ито болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Монгол улсын 3 сая дахь иргэн Х.Монголжин охин ээжийнхээ хамт ирж уулзсан юм.
Уулзалтын үеэр Япон улсын төлөөллүүд тухайн улс орны хөгжлийн үзүүлэлтэд статистик мэдээлэл хамгийн чухал үүрэгтэйг онцолсон байна. Тийм учраас статистик тоон мэдээллийг үнэн бодитой, чанартай болгох зайлшгүй шаардлага байдаг ажээ. Тэрээр Өмнөговь аймгийн статистикийн байгууллагын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэхүйц байгааг сайшаасан байна. Цаашид ажлын үр дүнгээ нэмэгдүүлж хамтран ажилласнаар аймаг орон нутгаа хөгжүүлэх баримт бичиг боловсруулах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зэрэг олон боломж нээлттэй болох юм. Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс хөгжлийн суурь ойлголтуудын нэг статистик мэдээллийг чанаржуулах, үнэн бодитой болгох, тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн