Нийт бэлчээрийн 40 хувьд өвс ногоо сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 19:39:49

Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 40 хувь нь ногоотой, 40 хувь нь ногоо хатаж шарласан, 20 хувь нь гандуу байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймгийн малчдаас өөр аймгийн нутагт отор нүүдэл хийхгүй байгаа бөгөөд харин өөрийн аймгийн Хүрмэн сумын  32 өрхийн 16240 толгой мал, Ноён сумын 13 өрхийн 4620 толгой мал өөр сумдын нутагт отор нүүдэл хийж байна.

Аймгийн хэмжээнд энэ онд 487,8 мянган төл хүлээн авсан, 2,5 сая толгой мал намаржиж байгаа юм. Нийт мал сүргийн 75 хувь нь дундаас дээш, 25 хувь нь дунд зэргийг тарга хүч авсан мэдээтэй байна. Говьд оройтож сөл татардаг учраас тэр хүртэл малын тарга хүч нэмэгдэнэ гэж малчид хэлж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ