Өмнөговь аймгийн малчид 1200 гаруй тонн өвс бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 19:56:29

Өмнөговь аймгийн малчид 1203 тн өвс, 379,3тн гар тэжээл, 1381 тн хужир шүү бэлтгэсэн бөгөөд сумдын нөөцөд  118,5 тн өвс, 52 тн тэжээл байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоолын дагуу газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан сумдад бэлтгэх шаардлагатай өвс тэжээлийн тооцоог хийж, хүргүүлсэн аж. Энэхүү тооцоогоор малчид иргэдийн оролцоотойгоор 8786тн өвс, 2929 тн гар тэжээл, 5857тн хужир шүү, сумын аюулгүй нөөцөд 40тн өвс, 30тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 220 тн өвс, 110 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ жилийн зуншлага сайхан байсан тул бэлчээр сайтай байгаа бөгөөд малчин бүр өөрсдийн гараар хадлан, тэжээлийг нөөцлөн бэлтгэж байна. Аймгийн Засаг даргын нөөцөд 126 тн өвс, 8 тн тэжээл байгаа ба 100 тн өвс татах ажил өрнөж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ