Аймагтаа “МОМО” клубын салбарыг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 18:31:38

Баруун-Урт сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 9-ийн А ангийнхан  үе тэнгийнхнээ номтой нөхөрлөж найзлуулах, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор аймагтаа анх  удаагаа “МОМО” клубын салбарыг байгуулжээ.

Тус клубээс “Номтой өглөө”  уулзалтыг аймгийн Нийтийн номын сантай хамтран  зохион байгуулж, Германы зохиолч Михаэль Эндегийн “Момо” романыг танилцуулжээ.   Энэхүү зохиолд  цаг хугацааны хулгайч нараас алдагдсан цагийг нь хүмүүст эргүүлж авчирсан  Момо охины гайхамшигт түүхийг өгүүлдэг ажээ.  Мөн “Геннесийн 2016 оны  шинэ номын худалдаа хийсэн байна.  

   Сүхбаатар аймаг.  Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд