МУГЖ Г.Ариунбаатар Набукко-гийн дүрээр "Алтан Софит" шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-14 15:45:43
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-д драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохиогддог  27 дахь удаагийн  "Алтан Софит" /Золотого Софита/ шагналд Ж.Вердийн "Набукко" дуурийн Набукко-гийн дүрээр нэр дэвшиж, 2023 оны "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртжээ.

 

Дуучин Г.Ариунболд нь сүүлийн жилүүдэд ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнскийн театрт дуулж байгаа юм.


Холбоотой мэдээ