850 гаруй хүн нэр дэвшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-22 10:42:33

Ховд аймгийн сонгуулийн хороо  Орон нутгийн ИТХ-ын сонгуульд  МАН, АН,МАХН  намуудаас 371 мандатад 810 хүн нэр дэвшиж байна гэж мэдээллээ.Харин бие дааж 43 хүн нэр дэвшихээр материалаа ирүүлсэн байна.

Ховд аймгийн Сонгуулийн хороо өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдийн саналын хуудас бэлтгэж, сурталчилгааны ажлыг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх гэнэ.

Аймгийн хэмжэнд 91 санал авах байр байх ба санал авах байрны ахлагч нарыг томилоод байна.

 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ