Сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-20 16:14:29

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Ирэх онд нийслэл дэх сургууль орчмын бүсийн 102 байршилд, явган хүний гарц дээр лед гэрэл хийхээр төлөвлөөд байна.


Сургууль орчимд лед гэрлэн гарц хийснээр үзэгдэх орчин сайжирсан эерэг үр дүн гарсан тул энэ ажлыг ирэх онд ийнхүү үргэлжлүүлж, нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд тусгажээ.


Энэ онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 буюу талаас дээш хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртсөн байна. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам гарч байх үедээ осолд өртжээ. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд зам тээврийн осолд өртөж буй цаг нь өглөө 7.00-8.00, орой 17.00-20.00 цаг буюу үзэгдэх орчих хязгаарлагдмал, гэрэлтүүлэг хангалтгүй үе таарч байгаа юм. Иймд явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор нийслэлийн 2, 11, 48, 50 дугаар сургуулийн явган хүний гарцанд лед гэрэл хийснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ