ДОРНОГОВЬ: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-22 12:49:32

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт орсон цас Дорноговь аймгийн нийт нутгийг хамарч 0-9 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Замын-Үүд, Улаанбадрах суманд 0.0мм, Айраг суманд 0.3мм, Алтанширээ суманд 0.6мм, Хөвсгөл суманд 0.8мм, Иххэт суманд 0.9мм, Хатанбулаг суманд 1.0мм, Эрдэнэ суманд 2.4мм, Өргөн суманд 3.3мм, Дэлгэрэх суманд 2.9мм, Сайншанд, Мандах сумдад 6.0мм, Сайхандулаан суманд 9.0мм цас орсон аж.

Өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, нийт нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурахыг аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ