БУЛГАН:Уламжлалт тоглоом наадгайгаар уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-23 09:38:20

Булган, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Нийтийн номын сангаас "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд “УЛАМЖЛАЛААР УРАЛДЪЯ” тэмцээнийг  12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан байна.



Монгол үндэсний уламжлалт тоглоом наадгайг таниулан сурталчлах ирээдүй хойчдоо өвлүүлэн сургах зорилготой Хорол, Зургаадай, Алаг мэлхий , Шагай таалцах, түргэн хэллэг, Ертөнцийн гурав зэрэг 6 төрлийн тэмцээнд  Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12Б, 12В, 12Г анги, Хоёрдугаар сургуулийн 12А, 12В, 12Г ангийн нийт 6 багийн 30 сурагч өрсөлдөж, үзэгч хөгжөөн дэмжигч нийт 80 гаруй сурагчид оролцлоо.






Эхнийбайрыг  Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Оюумаа багштай 12г анги

Удаах байрыг Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Баярчимэг багштай 12в анги 

Гутгаар байрыг Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Гэрэлмаа багштай 12а анги тус тус эзэлснийг  мөнгөн шагналаар шагнасан байна.  









Холбоотой мэдээ