ДОРНОД: Малын махнаас эмийн үлдэгдэл илрээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн лаборатори жилдээ 650-1000 тонн мах, сүүнээс 200 гаруй дээж авч шинжилдэг. Нийтийн хоолны газар, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүнсэнд хэрэглэж байгаа мах, сүүнд тогтмол шинжилгээ хийхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд антибиотик болон эмийн үлдэгдэл илрээгүй гэв.
Шинжилгээний
нарийвчлалыг сайжруулах зорилгоор бүлгээр тодорхойлох багажийг энэ оны хагасаас
ашиглаж эхэлсэн байна. Энэ хугацаанд 650 мянган тонн махны дээжид антибиотикийн
шинжилгээ хийжээ.
Манай улсын мал эмнэлгийн практикт вакцин 89 төрөл, эмчилгээний ийлдэс таван төрөл, шимэгч, нянгийн эсрэг зэрэг нийт 1072 төрлийн эм бэлдмэл бүртгэлтэй байдаг. Тухайлбал, малын ивомек гэхэд л 40 гаруй төрөл байдаг, хавар намартаа урьдчилан сэргийлэх зорилгоор малд тарих зориулалттай аж. Эм бэлдмэлийг малын эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.