Украины "агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх эвсэл" байгуулагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-23 12:38:40

КИЕВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /BBC/. Лхагва гарагт Германы "Рамштайн" цэргийн баазад  болсон Украины холбоотнуудын 17 дахь уулзалтын үеэр тус улсын "агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх эвсэл" байгуулжээ. Энэ тухай  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэдэд хандан ээлжит удаагаа мэдэгдэл хийх үеэрээ хэлсэн байна. 


“Манай цэргүүдэд шинэ багц дэмжлэг ирнэ. Энэ дэмжлэг нь сум, пуужин, цахим дайн, дрон, манай агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэхтэй холбоотой. Агаарын довтолгооноос хамгаалах системийг хөгжүүлэх эвслийг байгуулсан” гэж тэрбээр хэлжээ.


Түүний хэлснээр, уг эвслийг Герман, Франц улсууд тэргүүлэх аж. "Бүхнийг олон нийтэд ярьж болохгүй хэдий ч Украины агаарын довтолгооноос хамгаалах бамбай сар өнгөрөх тусам илүү хүчирхэг болж байна" гэж  В.Зеленский нэмж хэлэв.


Мягмар гарагт Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Украинд 1.3 тэрбум еврогийн цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг зарласан бөгөөд уг багцад зенитийн пуужингийн дөрвөн IRIS-T цогцолбор багтжээ.




Холбоотой мэдээ