Т.Тэнүүн дэлхийн хошой аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын Мумбай хотод Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Ой тогтоолтын олон улсын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 13 улсын 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна.
Тэмцээний эцсийн дүн гарахад бага насанд М.Гэгээн-Оюун, өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон, насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн аварга Т.Тэнүүн нар тэргүүлж аваргын цом хүртжээ. Өөрөөр хэлбэл, нас насны ангилалд Монголын тамирчид манлайлсан байна.
Нийт
тамирчдыг оноогоор тэргүүлсэн ОУ-ын Их Мастер, 2022 оны Дэлхийн аварга Т.Тэнүүн
ийнхүү дэлхийн хошой аварга боллоо.