2023 оны гуравдугаар улирлын байдлаар 144 осол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-30 14:35:54

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын /МОНЦАМЭ/. Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй аяныг ХНХЯ, БХБЯ хамтарч улс даяар 2023 оны есдүгээр сараас эхлэн гурван сарын турш өрнүүлсэн билээ. Энэхүү аяны үр дүнг өнөөдөр албаныхан хэлэлцэж, мэдээлэл өглөө.  


Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онд хөдөлмөр эрхэлж байгаад амиа алдсан 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ. Осолд өртсөн нийт хүмүүсийн 13.2 хувь нь амиа алдсан гэх тоон мэдээллийг албаныхан хэлж байна.


Тэгвэл 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 144 осол бүртгэгдсэнээс барилгын салбарт 10 гаруй хувийг эзэлж байна. Барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол буурахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ихэнх ААН, компани нь  стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангадаггүй, тогтвортой орон тоо хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардлагатай менежмент, хэрэгсэлд хөрөнгө зардал гаргадаггүй зэрэг шалтгаанууд нөлөөлж байгааг хэллээ. 

Холбоотой мэдээ