ОУХМ Д.Цогзолмаа Армийн дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-01 15:42:08

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохиогдсон чөлөөт бөхийн 36 дахь удаагийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн ОУХМ Д.Цогзолмаа алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.

 

ОУХМ Д.Цогзолмаа нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна.

 

Тэрбээр хэдхэн сарын өмнө Киргизийн Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

 

Холбоотой мэдээ