ДОРНОГОВЬ: Хуульч Сандаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын утга зохиол урлаг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн говь нутгийн түүхэн хүмүүсийг цувралаар хүргэж байна.
Хуульч Сандаг бол Монголын шинэ үеийн уран зохиолын том төлөөлөгч бөгөөд 18 дугаар зууны сүүлч 19 дүгээр зууны эхэн үед Дорноговь аймгийн Сайхандулаан суманд амьдарч байжээ.
Тиймээс нутгаасаа төрсөн уран үгийн авьяастан, шударга үнэнийг эрэлхийлэгч энэ түүхэн хүний амьдрал уран бүтээлийг олон нийтэд хүргэж хойч үедээ уламжлуулан түүчээлэх ажлыг орон нутгаас уламжлал болгон зохион байгуулдаг.
Өнгөрсөн арваннэгдүгээр сар буюу “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монголын эртний үг зохиолын нэрт төлөөлөгч хуульч, Сандагийн нэрэмжит яруу найргийн наадмыг Дорноговь аймгийн төв Номын сан, аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгууллаа. Наадамд Болор цомын эзэн яруу найрагч Д.Галсансүх тэргүүн байрт шалгарч, Х.Дугарсүрэн дэд байр, Э.Анхбаяр гутгаар байр, Д.Эрдэнэзулай, Б.Энхжаргал нар тусгай байрт шалгарав.
Түүнийг хуульч гэсний учир нь хуучин цагт монгол хэлэнд үлгэр ярихыг хууль ярих гэх буюу үгэнд цэцэн хүнийг хуульч гэж нэрлэдэг байсан уламжлал ёсоор аливаа юмыг цэцэн цэлмэг яруу сайхнаар зүйрлэн хэлдгээрээ тэгж нэршсэн бололтой гэж судлаачид ярьдаг байна. Сандаг Монголын уран зохиолын түүхэнд "Үг" хэмээн нэрлэгдсэн богино хэлбэрийн шүлгийг цээжээр шүлэглэн зохиодог гоц авьяастай яруу найрагч байсан аж. Тиймээс түүний зохиол ард түмний дунд амаар өргөн тархсаны зэрэгцээ бичгээр тэмдэглэгдэн үлджээ.
Түүний зохиолын гар бичмэлүүд Дорноговь, Завхан, Ховд, Дорнод аймгийн нутгаас олдсон гэж хүмүүс ярьдаг. Үг
зохиол бол аливаа амьтан, хүн, бодис юмсын нэрийн өмнөөс хүнд хандаж хэлсэн, өөрөөр хэлбэл хүн амьтан юмуу бодис юмсын ганцаарчилсан ярианы
хэлбэртэйгээр хүнд
байх аливаа гэм дутагдлыг далдуур шүүмжилсэн утгагтай, энэ талаараа Өрнө дахины ёгт үлгэрийг санагдуулах гол
төлөв шүлэглэн бичсэн богино хэмжээний зохиол аж.
Тухайлбал, салхинд хийсч яваа хамхуулыг хараад ийн зохиожээ.
Үрийн
сайнаар ургаж
Үндэсний
муугаар ховхорлоо.
Төрсөн
газар төхөмд сөн
Төлдрийн
салхинд гарсан сан
Нүүхийг
салхи мэднэ
Буухыг бут мэднэ гэж салхинаа хөөгдөж буй хамхуулыг шог байдалтайгаар өгүүлсэн нь бусдын эрхэнд автагдсан хүний золгүй амьдралыг санагдуулж байна.
Сандаг
энэ мэтээр "Хаврын хайлаад урсаж буй цасны хэлсэн нь", "Ботгоноос нь
салгаж жинд хөллөсөн ингэний хэлсэн нь", "Эхээсээ салсан
ботгоны хэлсэн нь", "Тэжээсэн нохойн
хэлсэн нь", "Авын хоморгонд
орсон чонын хэлсэн нь", "Хажинд орсон
зээрийн хэлсэн нь" зэрэг олон зохиолдоо тухайн үеийнхээ нийгмийн амьдралын шударга бус байдлыг
ёгт далд утгаар шүүмжлэн харуулсан юм.
Хуульч
Сандагийн зарим зохиолд ноёд түшмэдийн харгис хэрцгий бүдүүлэг хоцрогдсоныг ил
шууд шоглон шүүмжилсэн байдаг аж.
Тухайлбал, "Сайн
муу бичээч нарыг хэлсэн нь" зохиолдоо:
Өнгөрсөн
хэргүүдээ бүртгэж гүйцэхгүй хэвтэж
Өөрийн
биеийг өргөх янзтай
Хийснээ
чадахгүй хэвтэж
Хэрдээ
биеэ тоож
Хээр
гадаагүй ихэрхэж
Яваагүйг
чадсан янзтай
Явдлыг
сураагүй
Ямбалахыг
сурсан
Ядуу түшмэдийг үзэв үү гэх мэтээр үүрэгт ажлаа хийж чадахгүй, мэдлэггүй атлаа мэддэг дүр эсгэн сагсуурч ярьдаг түшмэдүүдийн тухай өгүүлжээ.