ДОРНОГОВЬ: Сурагчид аймгийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-04 15:53:58

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III, V, VI сургуулийн сурагчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ.


Ирээдүйд эмч мэргэжил эзэмших XI-XII ангийн нийт 114 сурагч эмч болон эмнэлгийн ажилтнууд хэрхэн ажилладаг талаар танилцаж  туршлага судалсан байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 250 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг стандартын дагуу явуулж хүний нөөцийн хангалт 92 хувь, тоног төхөөрөмжийн хангалт 93 хувьтай үзүүлж, эмчилгээ оношилгооны орчин үеийн шинэ технологи, тэргүүн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.


Оношилгоо эмчилгээний өндөр чадамж бүхий комьпютер томограф, дуран, рентген, 3D, 4D ЭХО, нүд, чих хамар хоолойн дуран, зүрхний ЭХО, допляр зэрэг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ