ДОРНОГОВЬ: Малчдын махыг зах зээлийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-04 16:14:38

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Цас их хэмжээгээр орж өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа үед малчдын мал махыг зах зээлийн эргэлтэд оруулах ажлыг зарим сум хэрэгжүүлж байна.


Тухайлбал, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Өвөлжилтийн хүндрэл эрсдэлийг бууруулах, даван туулах Ажлын баг Хөхүүр Агро" ХХК-тай холбогдож сумын төвд мал авах ажлыг зохион байгуулж ажиллахаар иргэдээсээ санал авч байгаа аж.


Малчдаас нэг кг хонины махыг 8500-9000 төгрөг, үхрийн махыг 10000-11000 төгрөг, ямааны мах 6000 төгрөг, адууны мах 7000-8000 төгрөгөөр тооцож мал, махны төлбөр тооцоог 2024 оны гуравдугаар сарын 1 гэхэд малчдын дансанд бүрэн төлж барагдуулахаар малчид, компанийн төлөөлөл харилцан тохиролцож хэрэгжүүлнэ гэж орон нутгаас мэдээлэв

Холбоотой мэдээ