ХЭНТИЙ: Өрсөлдөх чадварын үнэлгээ өсөж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-09 08:51:49
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг нь хүний хөгжлийн индексээр 2020 оноос дөрвөн байр урагшилсан бол, өрсөлдөх чадварыг үнэлгээгээр таван байр урагшилж улсдаа долоодугаарт эрэмбэлэгдэж байна.

Харин бизнесийн таатай орчны судалгаагаар дөрөвт, Төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлаар тавд тус тус эрэмбэлэгдэж, өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1.1 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин 0,2 хувиар буурсан бол ДНБ 703,4 тэрбум төгрөг болж өмнөх оноос 18 хувиар өсжээ.

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс 2012 оноос эхлэн жил бүр 21 аймгийн хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварын судалгааг олон улсын аргачлалаар тооцон гаргадаг. Энэхүү байгууллага нь аливаа улс төр, нам эвслээс хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага гэдгээрээ онцлогтой аж.
Холбоотой мэдээ