Англи хэлний сайн дурын багшийн тоог нэмэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2023-12-13 17:52:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын захирал Кэрол Спан-тай энэ сарын 12-ны өдөр уулзав.


Уулзалтын үеэр талууд Энх тайвны корпусаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд англи хэлний сайн дурын багшийн тоог нэмэгдүүлэх боломж бололцооны талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, ялангуяа иргэд хоорондын хэлхээ холбоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.


АНУ-ын Энх тайвны корпус Монгол Улс дахь үйл ажиллагаагаа 1991 онд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн 32 жилийн хугацаанд нийт 1,500 орчим сайн дурын ажилтан манай улсын бүх 21 аймагт хүрч ажилласан байна.

Холбоотой мэдээ