Москвад гарсан томоохон түймрийг унтраах үеэр 8 гал сөнөөгч амиа алдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-09-24 17:59:27

Москвагийн Гольяново дүүргийн нэгэн агуулахад хүчтэй түймэр гарсны улмаас Москвагийн Онцгойгийн /МЧС/  8 гал сөнөөгч амиа алдсан эмгэнэлт явдал болов.

Түймэр өнгөрсөн пүрэв гаригийн үдшийн 6 цагт пластик эдлэлийн нэгэн  агуулахад  гарчээ. Гал түймэр  4 мянган м.кв талбайд тархаж, 1,5 мянган м.кв талбайд барилга нуржээ. Түймэрт 4 дэхь  зэргийн  буюу хамгийн  хүнд зэрэг тогтоосон байна. Тэр үед түймрийн голомтонд төмөр хайлж байсан  тийм л халуун байсан тухай аврагчид ярьжээ.

Оросын МЧС –ын тэргүүн Дмитрий Пучков ажил үүргээ гүйцэтгэж байгаад  амь үрэгдсэн 8 сөнөөгчийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэлнэл илэрхийлжээ.

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ