36 сарын тэтгэмжийн талаар иргэд хамгийн их сонирхож байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-09-25 12:56:46

Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, БОАЖ -ын дэд сайд Ц.Батбаяр нар оролцов.

Тэд Булган аймгийн сумдаар орж, иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ тэдний санал хүсэлт, нэн тэргүүнд тулгамдаад байгаа зүйлсийг сонсож, анхааралдаа авчээ. Иргэдийн хамгийн их сонирхсон асуулт нь 36 сарын нэг удаагийн тэтгэмж, малын үнэгүйдлийг арилгах,  үнийг өсгөх, малыг эрүүлжүүлэх, малын түүхий эдийн үнийг өсгөх, сүү сүүн бүтээгдэхүүнийг иргэдэд шаардлага хангасан орчинд, сав баглаа боодолтой болгож хүргэх тухай байлаа.

Засаг даргын зөвлөх, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч Д.Гантулгаар ахлуулсан төслийн баг байгуулж мах, сүү, жимс жимсгэний тариалалт эрхлэх талаар ажиллаж эхлээд байгааг гишүүн дуулгалаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр эхний бут орж ирэн, Булган сумын Жаргалантын аманд тариалж эхлээд байгаа гэнэ.

Төр, засгийн төлөөлөгчид "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгохоор заасан байгаа. Гэхдээ ажилласан жилээр нь харгалзаж олгоно. Өөрөөр хэлбэл насаараа төрд ажилласан ахмадууд 36 сарын тэтгэмж бүтэн авна, цөөн жил ажилласан нь арай бага авна" гэдэг мэдээллийг иргэдэд өглөө.                                              

                                           П.Батням
 

Холбоотой мэдээ