Монголын цахим спортын тамирчид нийт 352 тэмцээнээс 3,698,808.83 ам.долларын шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-21 16:40:48

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Монголын цахим спортын тамирчид олон улсын тавцанд ололт амжилт дүүрэн байгааг тэдний олсон ашиг орлого хангалттай харуулсан байна.

“Esportsearnings” цахим хуудасны тооцоолсноор Монголын 284 цахим спортын тамирчин нийт 352 тэмцээн уралдаанаас 3,698,808.83 ам.долларыг шагналд хүртжээ.


Энэхүү мөнгөний 68.43 хувийг буюу 2,531,146.17 ам.долларыг зөвхөн “PUBG Mobile”-ийн тамирчид цуглуулсан байна.

Харин хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн тамирчин Г.Сүхбат/Action/ тодроод байгаа бөгөөд тэрбээр нийт 294,173.80 ам.долларын шагнал хүртжээ.

“PUBG Mobile”-ийн араас “CS:GO”, “Dota 2”, “CS2”, “VALORANT”, “Mobile Legends: Bang Bang” тэргүүтэй тоглоомууд удаалсан байна.

Тэгвэл хамгийн их ашиг орлого олсон топ 15 монгол тамирчдын тухайд


Саяхан болж өнгөрсөн “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас Монголын 16 тамирчин нийтдээ 882,900 ам.долларын шагнал хүртжээ.

Дээрх жагсаалтад багтсан дийлэнх тамирчид нь "PUBG Mobile"-ийн тамирчид байгаа бол "kabal", "dobu", "erkast" нар "CS"-ийн тамирчид, "NARMAN" "Dota 2"-ын тамирчин юм.

Холбоотой мэдээ