Жүдочид Эрхүүгээс иж бүрэн медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-25 11:34:37

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү хотод Жүдо бөхийн U20 насны ангиллын залуучуудын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

 

Манай улсын тамирчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж 3 тамирчин шагналт 5 дугаар байрт шалгарчээ.


Медаль хүртсэн тамирчид

Ж.Анударь /52 кг/ хүрэл

(Женко клуб)

Ц.Тэгшжаргал /52 кг/ хүрэл

(Мон-Алтиус сургууль)

Өмнөговь аймаг

Д.Болор-Эрдэнэ /57 кг/ хүрэл

(Хангарьд клуб)

О.Оюунчимэг /57 кг/ алт

(СХД Хаан хүнс ХХК)

Б.Алимцэцэг /+78 кг/ мөнгө

(Мон-Алтиус Ахлах сургууль)

А.Энхбаяр  /-100 кг/ мөнгө

(Алдар спорт хороо)

Б.Тэмүүлэн /+100 кг/ хүрэл

(Мон-Алтиус Ахлах сургууль)

Ц.Эрдэнэцэцэг /57 кг/ 5-р байр

(Мон-Алтиус Дээд сургууль)

Ц.Мишигтогоо /66 кг/ 5-р байр

(Мон-Алтиус Цагаанбаатар Академи)

М.Жамбалцэрэн /+100 кг/ 5-р байр

(Мон-Алтиус Цагаанбаатар Академи)

Холбоотой мэдээ