Төрийн өмчийн 10 музейн удирдлагад тусгай зөвшөөрөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-12-28 15:44:28

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 2021 онд батлагдсан Музейн тухай хуульд “Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ” гэж тусгасан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хууль хоорондын уялдааг хангах хүрээнд Төрийн өмчийн 10 музейд тусгай зөвшөөрлийг Соёлын сайд Ч.Номин музейн удирдлагуудад өнөөдөр гардууллаа.


Энэхүү тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх юм.


Монгол Улсын Соёлын яамнаас музейн засаглалыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг нэгдсэн бодлоготойгоор үе шаттай хэрэгжүүлэх замаар музейн тогтвортой хөгжлийг хангаж, олон улсад өрсөлдөх чадвартай, нийгэм, эдийн засгийн өндөр өгөөжтэй музейн үндэсний сүлжээг бий болгох бөгөөд музейг хөгжүүлэх стратегийн баримт бичиг боловсруулах ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ