Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай хэрэгжжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт амжилттай хэрэгжиж дуусжээ.
Тодруулбал, Монгол Улс авто замын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл амжилттай хэрэгжүүлэв.
18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд авто замын боомтоор нийт 1348 автомашин нэвтэрсэн байна.